![](/uploads/201510/news/thumb/94ff005e7f10c13af70f46f03c48c84c_x3.jpg)
ОХУ болон БНХАУ-ын хоёр талын худалдааны эргэлт энэ оны 1-9-р сарын хооронд 29,3%-аар буурч, 50 тэрбум америк доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29,3%-аар буурсан үзүүлэлт гэдгийг Хятадын засгийн газрын агентлаг мэдээлжээ.
Энэ хугацаанд Хятадын Оросд хийсэн экспорт 25,2 тэрбум америк доллар болж буурсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36%-иар буурсан үзүүлэлт юм байна. Мөн Оросоос Хятадад хийсэн экспорт өнгөрсөн оныхоос 20,9 %-иар буурч, 21,8 тэрбумд хүрсэн байна. Хоёр орны худалдааны эргэлт буурахад Оросоос Хятад руу нийлүүлдэг гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөл байдал голлон нөлөө үзүүлсэн байна.
Түүхий эдийн үнийн уналт, Хятадын эрэлт буурсан нь ч хоёр том эдийн засгийн худалдааны эргэлт буурахад гол нөлөөг үзүүлжээ. Хоёр улсын эрх баригчид худалдааны эргэлтээ энэ оны эцэс гэхэд 100 тэрбум америк долларт хүргэхээр тооцоолж байсан ч нөхцөл байдал яг амьдрал дээр ийм үр дүнг харуулж байна. Мөн 2020 он гэхэд Орос, Хятад хоёр худалдааны эргэлтээ 200 тэрбум амрик долларт хүргэх зорилт тавиад байгаа юм.
ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 29 хувиар буурчээ | ||
Үзсэн: 458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.