ОХУ-ын тагнуулынхан Москвад "Исламын улс" бүлэглэлийнхний оролцоотой халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хуйвалдааныг илрүүлэн, хэд хэдэн хүнийг баривчлан саатуулжээ. Оросын холбооны аюулгүй байдлын албаны өгсөн мэдээллээр Оросын хэд хэдэн иргэн өнгөрсөн даваа гарагт нийслэл Москва хотод алан хядах ажиллагаа явуулахаар бэлтгэж байсныг илрүүлэн, халдлагаас урьдчилан сэргийлж чадсан байна.
Энэхүү хуйвалдаанд оролцогчдын зарим нь "Исламын улс" бүлэглэлийнхний цэргийн сургуулилтанд оролцохоор Сири улсад очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байсан байна. Тэдний халдлага үйлдэхээр зэхэж байсан барилгаас 5кг орчим тэсрэх, дэлбэрэх бодисыг илрүүлэн, аюулгүй болгожээ. Харин ОХУ-ын терроризмтой тэмцэх үндэсний хорооноос "Исламын улс" бүлэглэлийн 4 гишүүнийг Ингушетийн бүгд найрамдах улсаас өчигдөр баривчлан саатуулжээ.
ОХУ-ын Сирид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг өгч байгаа агаарын цохилтын нэг зорилт нь "Исламын улс" бүлэглэлд нэгдэн орсон Орос иргэдийг эх оронд нь эргэж ирүүлэхгүй, дарахад чиглэж байгааг засгийн газар нь мэдэгдсэн юм. АНУ-ын тагнуулын төв газрын мэдээгээр "Исламын улс" хэт даврагч бүлэглэлд дэлхийн 80 гаруй орон, тэр дундаа Франц, Их Британи, Герман, АНУ, Канад, ОХУ болон ТУХН-ийн орнуудын иргэд нэгдэн оржээ.
| ОХУ-ын тагнуулынхан террорист халдлагыг таслан зогсоов | ||
| Үзсэн: 431 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.