Европын холбооны зөвлөл Беларусь улсад тавьсан хориг арга хэмжээг дөрвөн сарын хугацаатайгаар түр зогсоохоор шийдвэрлэсэн байна. Европын Холбооны Беларусьт тавьсан хоригт 150 гаруй хувь хүн, түүний дунд ерөнхийлөгч Александр Лукашенког Европын холбооны орнуудын хил давах, айлчлахыг хориглож, тэдний Европын банкууд дахь хөрөнгийг царцаагаад байгаа юм.
Хоригийг түр цуцлах шийдвэр зөвхөн Беларусийн хувь хүн болон хуулийн байгууллагуудад үйлчлэх бол зэвсгийн импортод тавьсан хориг хүчинтэй хэвээр байх юм гэдгийг Европын холбооны төлөөлөгч нотолсон байна. Хоригийг цуцлах шийдвэрийг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко дахин сонгогдож, сонгуулийг ямар нэг маргаан зөрчилгүй явуулсантай холбоотойгоор гаргасан юм.
Гэхдээ хэрэв шаардлагатай гэж үзвэл энэ хоригийг сэргээн тогтоох юм байна. Европын холбоо Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль ямар нэг будлиангүй, үймээн самуунгүй болсонтой холбогдуулан хоригийг хэсэгчлэн түр цуцлахаар шийдвэрлэжээ. Европын холбооноос Беларусьт тавьсан хоригийн хугацаа энэ сарын 31-нд дуусгавар болох байсан юм.
| Европын холбоо Беларусийн эсрэг хоригоо цуцлав | ||
| Үзсэн: 298 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.