Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт бус шалгалтынхаа дүнг өнөөдөр танилцуулсан юм. Хөнгөн үйлдвэрийн газрууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэр ханган ажилладаг талаар НМХГ-ын Улсын ахлах байцаагч М.Ууганбаатараас тодрууллаа.
-Өнгөрөгч онд хөнгөн үйлдвэрийн осол 13 гарч, хоёр хүн амиа алдсан. 2015 оны байдлаар энэ тоо буураагүй гэх баримт байна. Яагаад осол, гэмтэл буурахгүй байна вэ?
-Энэ оны байдлаар хөнгөн үйлдвэрийн осолд таван хүн өртөж, хоёр хүн нас барсан гэх баримт бий. Үйлдвэрийн осол буурахгүй байгаа шалтгаан нь үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд аюулгүй ажиллагааных нь талаар хангалттай мэдлэг өгдөггүй, туршлагагүй хүнээр ажил гүйцэтгүүлдэг, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй багаж төхөөрөмж ашиглуулдаг зэргээс болж байна.
-Үйлдвэрийн осол гарсан тохиолдолд тухайн байгууллагад ямар арга хэмжээ авдаг вэ?
-Манай байгууллагын зүгээс осол гарсан үйлдвэрүүдийг зөрчлөө арилгах хүртэл нь тодорхой хугацаагаар хаах, торгуулийн арга хэмжээ авах зэргээр шийддэг.
-Ер нь үйлдвэрийн ослыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Нийт ажил олгогч нарт шинэчлэн найруулсан хууль, дүрэм журмын талаар мэдээлэл өгөх ажиллагааг зохион байгуулж байгаа.
-Үйлдвэрийн осолд орсон иргэдийн ар гэрт нөхөн олговор олгодог уу?
-Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 36 сарын цалинтай тэмцэх нөхөн олговор олгодог.
-Ажилчдад зориулж сургалт зохион байгуулдаг уу?
-Манай байгууллагын зүгээс ажилчдад зориулсан сургалтуудыг шат дараатай зохион байгуулдаг. Тодруулбал, барилга, хөнгөн үйлдвэрийн ажилчдад зориулсан сургалт гэж бий. Сургалтын гол сэдэв үйлдвэрийн ослоос өөрийгөө яаж хамгаалах болоод шинэ хууль дүрмийг танилцуулах талаар байдаг.
М.Ууганбаатар: Үйлдвэрийн ослоор нас барсан иргэний ар гэрт 36 сарын цалинтай нь тэнцэх мөнгийг нөхөн олгодог | ||
Үзсэн: 1303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.