Шууд Chart

Орон нутгийнхаа 400 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ

2015-10-14 12:15:21

Байгалийн зэрлэг жимс жимсгэнээр олон төрлийн бүтээгдэхүүн хийж, хүн амыг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангадаг үйлдвэр орон нутагт байна.

Орон нутгийнхаа 400 гаруй иргэнийг ажлын байраар хангадаг “Завханы баялаг” компани байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр 5 цех ажиллуулж, чацарганаар баялаг жүүс хийж, цэвэр тосыг нь мөн гарган авдаг. Мөн чонын элэг, нэрс, тошлой зэрэг зэрлэг жимсний цэвэр жүүсээр байгалийн олон төрлийн амин дэм агуулсан бүтээгдэхүүн хийдэг. Цаашид зах зээлээ улам тэлж, улс орныхоо хүнсний хэрэгцээг хангахыг зорьж байгаагаа “Завханы баялаг” компанийн захирал Г.Түвшинбат хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орон нутгийнхаа 400 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй