Аливаа стандартгүйгээр хүмүүсийн өдөр тутмын амьдралыг төсөөлөхөд бэрх болохыг хэмжилзүйн салбарынхан хэлж байна. Таны банкны картанд тохирох төхөөрөмж байхгүй, дэлгүүрт ороод гэрлийн бүрхүүлд чинь таарах чийдэнгийн шил олдохгүй байна гээд төсөөлөөд үзээрэй. Цахилгаан холбооны, улс орны, мөнгөн дэвсгэртийн, интернэт хандалтын кодгүйгээр дэлхийг төсөөлөхийн аргагүй. Дуудлага хаанаас ирж буйг, орон нутаг руу яаж залгахыг хэрхэн мэдэх вэ.
Хэрэв стандарт байгаагүй бол хүмүүс, техник хэрэгсэл, эд анги түүнчлэн бүтээгдэхүүний хоорондын харилцан уялдаа маш төвөгтэй байх байсан. Тэгэхээр стандарттай үед бидний эргэн тойронд бүх зүйл хэвийн, харин стандартгүй бол аливаа бүхэн нэг л биш байгаа нь мэдрэгддэг болохыг Стандарт хэмжилзүйн мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс энэ өдрийн хүрээнд дээрх ойлголтыг олон нийтэд түгээхийг зорьж байгаагаа тэд хэллээ.
| Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр | ||
| Үзсэн: 421 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.