Шууд Chart

АНУ лалынханд өгөх агаарын цохилтоо зогсоохгүй

2015-10-14 14:56:09

Сирийн байдал багагүй хурцадлаа. Хэрэв энэ мөргөлдөөн цар хүрээнээсээ “халих” юм бол үүнээс гарах үр дагавар нь хүн бүхэнд холбоотой байх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри үзэж байна. Тэрбээр өчигдөр Гарвардын их сургуулийн дэргэдэх Жон Кеннедийн нэрэмжит Удирдлагын академид үг хэлэхдээ энэ тухай мэдэгдлээ. Хэт даврагч “Исламын улс” бүлэг Ойрхи Дорнодын бүс нутгийн гадна ч гэсэн цохилт өгөх эрс шийдвэр байгааг Жон Керри цохон тэмдэглэж байна.

Америкийн Төрийн нарийн бичгийн даргын хэлж байгаагаар Сирийн хямрал цаашид маш их “асуудал” үүсгэж магадгүй гэнэ. “Сирид бий болсон нөхцөл байдал бол “гамшиг”, зөвхөн “гамшиг” гэлтгүй хүн төрөлхтөнтэй тулгарсан гашуун эмгэнэл, энэ бүгд улс төрч болгон энэ асуудлыг хэрхэн шийдэх арга замыг нэн яаралтай олох ёстой гэдгийг харуулж байна. Энд бий болсон нөхцөлийн үр дагавар дэлхий дахинд хүнд тусна гэдгийг одоо л ухамсарлахгүй юм бол хожимдоно” гэлээ.

Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ "АНУ, Оросын талтай холбоо тогтоох болгондоо Сирид бий болсон нөхцөл байдлыг байнга хөнддөг гэдгийг дурдсан ч гэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж байгаа. Гэтэл энэ хүн Сирид бий болсон хямралын гол буруутан гэдгийг давтсан хэвээр байна.

Сирийн агаарт бий болох ноцтой асуудлаас урьдчилан сэргийлэх талаар Оросын талтай ярьж байгаа. Бид өөрсдийн байр сууриа Оросуудад маш тодорхой хэлсэн. Гэхдээ бид лалынханд өгөх агаарын цохилтоо зогсоохгүй. Эвсэл 60-аад орныг багтаасан. Бид “Исламын улс” бүлэгтэй тэмцэж байгаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэв.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ лалынханд өгөх агаарын цохилтоо зогсоохгүй  
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй