Шууд Chart

Гватемалд хөрсний нурангид дарагдсан хүмүүсийг эрэх ажлыг зогсоолоо

2015-10-14 15:15:22

Төв Америкт орших Гватемал улсын нийслэл хотын ойролцоох тосгонд хоёр долоо хоногийн өмнө үүссэн хөрсний нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг өчигдөр албан ёсоор зогсоолоо.

10 дугаар сарын 1-нд ширүүн борооноос үүдэн уулын хөрс нурснаас тосгоны байшингууд дарагдаж, наад зах нь 280 орчим хүн амь насаа алдсан бөгөөд 70 орчим хүн одоог хүртэл ор сураггүй болсонд тооцогдож байгаа юм. Хоёр долоо хоног орчим үргэлжилсэн эрлийн ажиллагааны дүнд илрүүлсэн цогцсоос хэн болохыг тогтоож чадаагүй 50 орчмыг нь ДНК-гийн шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Гватемалын Гамшгийн гарз хохирлыг бууруулах үндэсний комисс эрлийн ажиллагааг ийнхүү өндөрлөсөн ч гамшгийн бүсийг цэвэрлэх, сэргээн босгох ажлаа үргэлжлүүлэх юм байна. Тус улсын эрх баригчид байгалийн энэ гамшгийн хохирогчдод санхүүгийн тусламж үзүүлэх, мөн нутгийн  үлдсэн оршин суугчдад зориулан 150 байшин шинээр барихаа амлаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гватемалд хөрсний нурангид дарагдсан хүмүүсийг эрэх ажлыг зогсоолоо  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй