![](/uploads/201510/news/thumb/674b4b721139de9d2deb01d4d9db6cf5_x3.jpg)
Ерөнхий сайдын “Шийдлийн цаг” уулзалтад Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар оролцож, мега төслүүдийн үйл явцын талаар ярилцлаа. “Тавантолойн цахилгаан станц” бол тэрбум долларын төсөл. Оюутолгойн том хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани Тавантолгойн цахилгаан станцыг барих, хөрөнгө босгоход зориулж 15 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргаж өглөө гэсэн мэдээллийг Монгол Улсын сайд М.Энхсайхан уулзалтын эхэнд өглөө.
Энэ нь том төсөл том төслийг төрүүлдэг гэдгийн нэг жишээ болж байна. Мөн “Тавантолгойн цахилгаан станц” төслийн санхүүгийн баталгаа нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад “Turquoise Hill Resources” компани итгэлтэй байгаагийн илэрхийлэл гэж М.Энхсайхан сайд хэллээ.Засгийн газраас эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа. Ерөнхий сайдын Хятадад хийсэн ажлын айлчлалын үеэр Бөөрөлжүүт болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудлууд мөн урагшилсан. Тавдугаар цахилгаан станцын худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, ажил нь эхэллээ. Багануурын станцын хөрөнгө оруулалт нааштайгаар шийдэгдэж байна. Өмнийн говьд босох “Тавантолгойн цахилгаан станц” төслийн талаар өнөөдөр таатай мэдээ ирж, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч санхүүгийн баталгаа гаргаж өгсөн нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэгдлүүлж байна гэж Ерөнхий сайд хэлсэн.
“Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий захирал Б.Бямбасайханд энэ боломжийг тооцож, ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд анхааруулаад үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, ирэх хавар Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалт, станцаа барьж эхлэх чиглэлд анхаарч ажиллахыг Монгол Улсын сайд М.Энхсайханд үүрэг болголоо. Оюутолгойн гүний уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу ажлууд явж байна. Энхсайхан сайдын мэдээлснээр Turquoise Hill Resources” компани санхүүгийн баталгаа гаргаж өгсөн нь Тавантолгойн цахилгаан станц төслийн санхүүжилтийн өртөг буурах, төсөл ашигтай байх боломжийг хөрөнгө оруулагчдад олгож байгаа нь бас нэг давуу тал гээд Оюутолгойн төслийн санхүүжилтийн тал дээр өнгөрсөн долоо хоногт ахиц гарч, төслийн санхүүжилт эцсийн шатанд буюу банкуудад очиж байга гэж “Эрдэнэс монгол”-ын захирал Б.Бямбасайхан хэлсэн юм.
Тавантолгойн цахилгаан станц төслийн барилгын ажлыг ирэх хавар эхлүүлэх үүрэг өглөө | ||
Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.