Шууд Chart

Багануур дүүрэг 70 мянга орчим хүнтэй хот болно

2015-10-14 15:42:50

Нийслэлийн Багануур дүүргийг дагуул хот болгон хөгжүүлэх төлөвлөгөө гарсан.  2030 он гэхэд Багануур 70 орчим мянган хүн амтай уул уурхай, эрчим хүч, хими технологи, барилгын материалыг хөгжүүлсэн хот болох юм. Ийм хот болохын тул эхлээд уурхайгаа дагасан хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй байгааг дүүргийн иргэд хэлж байна.

Багануурын уурхай нийт 2000 орчим ажилтантай. Эдгээр ажилчдын хэрэглээг дүүргээсээ хангадаг болчихвол Багануурт 3000-5000 орчим иргэн ажлын байртай болно. Жишээ нь, 2013 оноос эхлэн уурхайн ажилчдын хувцсыг Багануур дүүрэгт оёдог болжээ. Ингэснээр олон хүн ажлын байртай болсноос гадна 200-300 сая төгрөг дүүрэгтээ үлдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Багануур дүүрэг 70 мянга орчим хүнтэй хот болно  
Үзсэн: 2790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Oko [27.123.212.xxx] 2018-08-16 13:10
MЯНГАН УУЛС ДЭЛГҮҮР хаана байрладаг юм болоо мэдэх хүн бна уу

Бидэнтэй нэгдээрэй