Шууд Chart

Нефтийн үнийн уналт ОХУ-д “Геополитикийн шахалт” болж чадаж байна уу

2015-10-14 17:14:41

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа нь ОХУ-ын эдийн засагт нөлөөлж байгаа, гэхдээ бид үүнд тэгж их “баярлахгүй” байна гэж Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Гарвардын их сургуулийн дэргэдэх Жон Кеннедийн нэрэмжит Удирдлагын академид үг хэлэхдээ мэдэгдлээ.

Жон Керри, нефтийн үнийн уналт ОХУ-д “Геополитикийн шахалт” болж чадаж байна уу гэсэн асуултад ингэж хариулсан байна. Түүний үзэж байгаагаар нефтийн үнийн уналт улс орнуудын төсөвт нөлөөлсөн, тэр дотроо “асуудал” үүсгэж байгаа улс орнуудад илүү их нөлөөлсөн гэнэ. Тэр ч утгаар нефтийн үнийн уналт өрнөдийн орнуудын тавьсан хориг арга хэмжээтэй хослож, ОХУ-д багагүй хүндрэл учруулсан гэж Жон Керри тооцож байна.

Тэрбээр “Бид үүнд баярлаж болохгүй. Яагаад гэвэл үүний дүнд Оросын энгийн ард иргэдэд бэрхшээл учирч байгаа. Мэдээж хэрэг бид ОХУ Украйны асуудлаарх байр сууриа өөрчлөхийг хүсэж байна. Тун удахгүй үүний үр дүн харагдах байх” гэж өгүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нефтийн үнийн уналт ОХУ-д “Геополитикийн шахалт” болж чадаж байна уу   
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй