Шууд Chart

Иерусалим дахь арабуудын дүүргийг хаана

2015-10-14 17:19:56

Израйлийн эрх баригчид цагдаа нарт Иерусалим хотын зүүн хэсэгт ихэвчлэн арабууд амьдардаг дүүргийг хаахыг даалгажээ. Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Тамгын газрын мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. “Сайд нарын танхим терроризмтай тэмцэх тал дээр арга хэмжээ авч байгаа. Үүний нэг нь Иерусалим хотын зарим дүүрэгт мөргөлдөөн, хүчирхийлэл гарах, дэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорих цаг тогтоохоос гадна бас ихэвчлэн арабууд оршин суудаг дүүргийг хаана” гэдгийг баримт бичигт дурджээ.

Өчигдөр Иерусалим хотод үйлдсэн алан хядах ажиллагааны үеэр, гурван израйль иргэн амь үрэгдэж, 17 хүн шархадсан. Мөн хотын хоёр араб оршин суугч зорчигч тээврийн автобусанд галт зэвсэг хэрэглэсэн, нэг этгээд автобусны зогсоолыг машинаар мөргөж, дараа нь гартаа хутга барин явган зорчигчдод халдсан хэрэг явдал гарсан. Тель-Авиваас холгүй орших Раанан хотод хүйтэн зэвсэг хэрэглэн хоёр ч удаа халдлага үйлдэх үеэр таван израйль иргэн шархадсан гээд сүүлийн үед энд цус асгаруулсан халдлага ар араасаа гарах болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иерусалим дахь арабуудын дүүргийг хаана  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй