Нанжины хядлагын тухай баримтыг дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг эсэргүүцэн ЮНЕСКО-г санхүүжүүлэхээ зогсоож магадгүй хэмээн Японы Засгийн газар өчигдөр мэдэгдсэнийг Хятадын гадаад хэргийн яам эрс буруушаалаа.
НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО 1937 онд Хятадын Нанжин хотод болсон хядлагын тухай баримтуудыг Дэлхийн өвийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийг Японы Засгийн газар эсэргүүцэж, тус байгууллагад олгодог санхүүжилтээ зогсоох талаар хэлэлцэх болно хэмээн өчигдөр мэдэгдсэн юм. Үүний хариуд санхүүжилтээ зогсооно хэмээн олон улсын байгууллагыг сүрдүүлэх нь байж болшгүй явдал хэмээн Хятадын Гадаад хэргийн яамнаас Японыг эрс шүүмжилж байна.
Мөн ЮНЕСКО төвийг сахисан, шударга шүүлтийн үндсэн дээр Хятадын Нанжин дахь халдлагын тухай баримтыг дэлхийн өвд бүртгэхээр шийдвэрлэсэн хэмээн Хятад улс үзэж байгаа юм. Япон улс ЮНЕСКО-гийн дотоод хэрэгт энэ мэтээр удаа дараа оролцон, санхүүжилтээрээ далайлган тус байгууллагыг сүрдүүлснээрээ тус улс түүхийн бодит баримтыг гуйвуулах оролдлого хийж байна хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
| БНХАУ ЮНЕСКО-г сүрдүүлсэн явдалд Японыг эрс шүүмжиллээ | ||
| Үзсэн: 440 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.