Шууд Chart

Хоёр Солонгосыг холбосон галт тэрэгний буудал ашиглалтад орлоо

2015-10-14 17:48:46

Өчигдөр ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Өмнөд болон Хойд Солонгосыг холбосон “Эв нэгдлийн тавцан” гэгдэх Дорасан галт тэрэгний буудлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, ёслолын тууз хайчиллаа. Тэрбээр нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ "Энэ  тавцан нь  Өмнөд солонгосчуудын Хойд Солонгост байгаа ахан дүүстэйгээ хамт,  гэр бүлээрээ амьдрах мөрөөдлийг биелүүлнэ хэмээн найдаж байгаа"-г илэрхийлсэн гэлээ.

Мөн энэ  ёслолын ажиллагаанд Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Хонг Ёнг-Пю нарын тэргүүтэй 300 гаруй төлөөлөл оролцсон юм. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Өмнөд Солонгос  дахь дөрвөн өдрийн айлчлал  өнгөрсөн ням гарагт эхлэн  ийнхүү  тус  арга  хэмжээнд  орсноор өндөрлөж  байна. Тэрбээр  манай улсад гурван өдрийн албан ёсны айлчлал хийхээр  өнөө орой  Улаанбаатар хотноо  хүрэлцэн ирэх гэж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосыг холбосон галт тэрэгний буудал ашиглалтад орлоо  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй