Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр өнгөрөгч 11-ний өдөр Баянтал суманд ажиллаж, ард иргэдтэй уулзалт хийсэн билээ. Тус уулзалтаар аймгийн Засаг дарга 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, санал бодлоо солилцов. Мөн тэрбээр иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу Баянтал сумын 4 дүгээр сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, сургууль, цэцэрлэгийн багш нарыг хувийн орон сууцтай болоход нь аймаг, орон нутгаас бодлогоор дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
Түүнчлэн тэрбээр “Одоо ашиглалтгүй байгаа байруудыг ашиглах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Дэд бүтэц, цэвэр бохир, дулааны шугамыг нь татаад өгчихсөн. Одоо энэ байруудыг авсан нөхдүүд юу ч хийхгүй хоёр, гурван жил боллоо. Тиймээс төр тэдгээрийг эргүүлэн авч ашиглалтад оруулж чадах хүмүүст нь, эмч, багш гээд төрийн албан хаагчдад өгөх бодлого явуулна. Дөрөвдүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын асуудлыг сумынхаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудынхаа эрэмбэлэлд саналаа өгч тусгуулж ав. Баянтал сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн хөрөнгө, санхүүтэй холбоотой тооцоо судалгааг тус цэцэрлэгээс гаргуулан авч 2016 оны Улсын төсөвт тодотголоор оруулж шийдвэрлүүлэх”-ийг аймгийн ЗДТГ-ийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газарт үүрэг болгожээ.
| Багш нарыг орон сууцжуулахад бодлогоор дэмжинэ гэв | ||
| Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.