Шууд Chart

Балбын автомашинуудад шатахуун олгож эхэллээ

2015-10-15 10:05:35

Өнгөрсөн мягмар гарагт Энэтхэгээс шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн 101 ачааны автомашин Балбын хилээр нэвтэрснээр тус улсад ойрын хоёр долоо хоног гаруй хугацаанд нүүрлээд байгаа шатахууны хомсдолыг бага ч гэсэн намжаагаад байна. гэхдээ одоогоор  Шатахуун түгээх газруудад түлш авахаар дугаарласан автомашинуудын урт дараалал үүссэн хэвээрээ байна. Балбын засгийн газар хүлээн авсан  шатахууны нөөцөөс эхний ээлжинд нэг автомашинд 15 литрийг олгохоор тогтсон байна.

Балбад батлагдсан шинэ үндсэн хуулийн зарим заалтыг эсэргүүцсэн Мадхеси угсаатны бүлэг эсэргүүцэл тэмцэл өдөөснөөс болж Энэтхэгээс өргөн хэрэглээний бараа, түлш тээвэрлэсэн машинууд Балбын хилээр нэвтэрч чадахгүйд хүрсэн юм. Мадхесичүүдтэй ойр харилцаатай Энэтхэгийн засгийн газар албаар хямрал мөргөлдөөнийг дэвэргэх гэж өргөн хэрэглээний бараа тээвэрлэсэн ачааны машинуудын хөдөлгөөнийг хоёр орны хил дээр хорилоо хэмээн Балбын тал  шүүмжилж байсан.

Харин Энэтхэгийн зүгээс мөргөлдөөн тэмцэлд өртөх вий хэмээн ачааны машины жолооч нар эмээж, Балбын хилээр нэвтрэхгүй байна гэх тайлбарыг хийж байгаа. Балбад шатахуун нийлүүлдэг Энэтхэгийн газрын тосны корпораци энэ сарын эхний хагаст ердөө 6,000 тонн шатахуун Балбад хүргэсэн байна. Энэ нь тус корпорацийн жирийн үед 2 долоо хоногийн хугацаанд  нийлүүлдэг  30,000 тонн шатахууны 4-ны  1-д ч хүрэхээргүй хэмжээ  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Балбын автомашинуудад шатахуун олгож эхэллээ  
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй