Шууд Chart

Украйнчууд Засгийн газрынхаа бодлогод сэтгэл дундуур байна

2015-10-15 10:37:21

Украйны олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар тус улсын ард иргэдийн олонх нь Засгийн газрынхаа явуулж буй бодлогод сэтгэл дундуур байна гэсэн дүн мэдээ гарчээ. Энэ судалгааг Вашингтонд төвтэй Сонгуулийн тогтолцооны олон улсын сангийн хүсэлтээр Киевийн нийгэм судлалын олон улсын хүрээлэн зохион байгуулсан байна. Санал асуулгад оролцсон украйнчуудын 56 хувь нь тус улс буруу зүгт замнаж байна гэж үзсэн бол 20 хувь нь Украйн зөв бодлого баримталж байна гэх санал өгсөн байна.

Ийм саналтай иргэдийн хувь хэмжээ  тус улсын аль ч бүсэд 28-иас бага  үзүүлэлттэй гарчээ. Мөн украйнчуудын  32 хувь Ерөнхийлөгч Петр Порошенкод, харин 20 хувь нь Ерөнхий сайд Арсений Яценюкт итгэл  хүлээлгэж байгаагаа илэрхийлсэн байна. Санал асуулгад оролцогсдын 49 хувь нь тус улс Европын холбоотой илүү ойр түншлэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа бол ердөө 8 хувь нь ОХУ-тай  ойр харилцаатай байх нь зүйтэй гэсэн санал өгчээ. Санал асуулгыг есдүгээр сарын 12-ноос 26-ны өдөр явуулж, энэхүү үр дүн гарсан аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украйнчууд Засгийн газрынхаа бодлогод сэтгэл дундуур байна  
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй