![](/uploads/201510/news/thumb/7c20411f91bf6935b25f9f2c785654fb_x3.jpg)
Монголбанкнаас сар бүр танилцуулдаг орон сууцны үнийн индексийг өчигдөр мэдээлсэн. Энэ оны есдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс 9.3 хувьтай байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад орон сууцны үнийн индекс 11.1 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны хувьд ч үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хуучин орон сууцны үнийн индекс 13.4 хувиар буурлаа. Шинэ орон сууцны үнэд огцом бууралт ажиглагдаж 7.1 хувьд хүрчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин 1 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна. Зах зээлд борлуулж байгаа 2 өрөө байрны үнэ 72 саяас 110 саяын хооронд хэлбэлзэж байгаа юм.
Орон сууцны үнэ 11.1 хувиар буурчээ | ||
Үзсэн: 510 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.