Шууд Chart

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн олонх нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй

2015-10-15 11:42:39

10 настай харааны бэрхшээлтэй хүүхэд сургуульд орохдоо халбагаа ч зөв барьж чадахгүй ирэх тохиолдол байдаг байна. Энгийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаагүй ч гэсэн бусдаас хоцрохгүй сурч, хүмүүжиж чадна. Харин тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хүмүүжүүлэх, бусадтай адил орчинд сургах боломж манай улсад байна уу. Энэ асуултад хариулт хайж "Монголын мэдээ" сувгийн сурвалжлагч дараах сурвалжлагыг бэлтгэсэн байна.

Төрөлхийн хараагүй зээ охиноо цэцэрлэгт хамруулах гэж аргаа барж яваа хүмүүсийн нэг бол н.Цэцэгмаа. Хүүхдээ багаас нь олны дунд оруулж, түүнийг бусадтай адил хөгжих, сурах чадвартайг нь мэдрүүлэх эрмэлзэл түүнд бий. Гэвч бодит байдал дээр ийм энгийн хүсэл маш том бэрхшээлийг дагуулдаг гэж тэрбээр ярилаа.

Манай улсад харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай хэрэгцээнд зориулсан ганцхан цэцэрлэг байдаг. Иймийн тулд бодлогын хүрээнд зарим зохицуулалтыг хийх шаардлага бий гэж БСШУЯ-ны төлөөлөл тайлбарлаж байна.

Мэргэжлийн холбооны тайлбараас үзвэл улсын хэмжээнд цэцэрлэгийн насны харааны бэрхшээлтэй хэдэн хүүхэд байдаг талаар тодорхой тоо, судалгаа хараахан гараагүй байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн олонх нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй  
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй