Төгсөх ангийн нэгэн сурагч өнөөдрийг хүртэл бидэнд Монгол хэл, Математикийн ном олдохгүй байна гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь төрөөс даадаг. Харин амьдралаа шийдэх чухал үедээ ирсэн ахлах ангийн сурагчид яагаад тойргийн гадна үлдээд байгааг бид хөндлөө.
Баянгол дүүргийн 20 дугаар сургуульд л гэхэд 10-12 ангийн 400 орчим сурагч сурдаг. Гэтэл нийт хүүхдүүдийн дөнгөж 40 орчим хувьд нь номын сангаас үнэ төлбөргүй сурах бичиг олгодог. Харин үлдсэн сурагчид нь сурах бичгээ худалдан авах журамтай юм байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн бүх л дунд сургуулиудад энэ журам хэрэгждэг ажээ.
Мэдээний дэлгэрэнгүйг "Монголын мэдээ" сувгийн 2015.10.14-ний "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Төгсөх ангийн сурах бичгийн хүрэлцээ муу байна | ||
| Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.