Уул уурхай бол манай улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг. Нэг хэсэг хайгуулын болоод ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох явдлыг хязгаарласнаас болж төсвийн орлого буурч Монгол Улс бүсээ чангалахаас өөр замгүй болсон. Уул уурхайгаас хэт хамааралтай үед гэнэт гаргасан энэ шийдвэрийг засахаар Засгийн газар энэ оны эхний сараас эхлэн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Гэхдээ хууль бас л уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хазаарласан хэвээр байна.
Аж ахуйн нэгжүүд цахимаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахын тулд дунджаар 700 мянган төгрөг төлдөг. Энэ бол зөвхөн нэг аж ахуйн нэгж, иргэний төлөх мөнгөн дүн. Мөнгөө төлөөд 1 минутад бараг 100 гаруй компаниудтай өрсөлдөж тусгай зөвшөөрөл авсан тохиолдол ч байна.
Орон нутгийнхны уул уурхайн компаниудад хандах хандлагыг өөрчлөхийн тулд ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан. Уул уурхайн компаниудаас авч байгаа татварын тодорхой хувийг орон нутагт үлдээвэл эерэг үр дүн гарах байх гэсэн хүлээлт байгаа юм.
Энэ хууль 2016 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжинэ. Мэдээний дэлгэрэнгүйг “Монголын мэдээ” сувгийн 2015.10.14-ий "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Хайгуулын тусгай зөвшөөрлийн 90 гаруй хувьд орон нутгаас татгалзсан хариу өгчээ | ||
| Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.