Бидний ярьж заншсанаар ном гар дээрээс худалдаалдаг хүмүүс хэвлэлийн компаниудаас ном авч үнэ нэмэн зардаг. Уг нь бол сурах бичгийн үнийн дээд хязгаарыг хэвлэлийн компанитай харилцан тохиролцсоны дагуу БСШУЯ баталдаг. Бидний жишээ болгон авсан 11, 12 дугаарр ангийн сурах бичиг л гэхэд 2700-2800 төгрөг байхаар баталжээ. Эдгээр сурах бичгийг Улаанбаатар хотод "Интерном" дэлгүүрт голлон худалдаалах тухай хэвлэлийн компаниудтай гэрээлсэн байна. Гэтэл "Интерном"-ынхны бидэнд өгсөн мэдээллээр есдүгээр сард борлуулаад дууссан гэж байлаа. Өнөөдрийн байдлаар эдгээр сурах бичиг тус дэлгүүрийн аль ч салбарт байхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн үнээр нь сурагчид товлосон газраас нь авч чадахгүй. Харин нэмэгдсэн үнээр гар дээрээс худалдаалдаг хүмүүсээс авахаас өөр гарцгүй болж байгаа юм.
Хэвлэлийн компанитай салбарын яамны хийсэн гэрээ ёсоор бол сурах бичгийг гуравдагч этгээдээр дамжуулан үнэ нэмж борлуулахыг хориглосон. Гэвч энэ хоригийг нууцаар зөрчих явдлыг хянаж чадахгүй байгаагаа БСШУЯ-ныхан нуусангүй. Тэдэнд хэвлэлийн компаниуд нууцаар ченжүүдэд өгөөд байна уу, эсвэл ченжүүд номын дэлгүүрүүдээс бөөндөж аваад байна уу гэдэг дээр нотлох баримт байхгүй учраас гэрээний хариуцлагыг хэвлэлийн компаниудаас нэхэх аргагүй гэж хэлж байлаа. Хуулиар бол гэрээ хийсэн 2 тал гэрээний биелэлтийг хоёулаа хянаж, хэрвээ зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй. Гэтэл энэ асуудалд зөвхөн хэдэн сурагч хохироод үлдэж байгаа тул хэн нь ч хэнээсээ хариуцлага нэхэхийг завдахгүй байгаа юм.
Мэдээний дэлгэрэнгүйг “Монголын мэдээ” сувгийн өчигдрийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
| Сурах бичгийг гурав дахь этгээдийн гар дамжуулж худалдахыг хориглодог | ||
| Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.