Хүнд нөхцөлд ажилладаг эмч, сувилагчдын урамшуулалт цалинг хасч эхэлсэн тухай эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж, салбарын сайдад шаардлага хүргүүлээд байсан. Өчигдөр энэ асуудлаар Эрүүл мэнд, спортын сайд болон Үйлдвэрчний эвлэлийн холбооноос албан ёсны тайлбар хийсэн юм.
2010 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн тушаалаар хүнд нөхцөлд ажилладаг эмч, ажилчдын үндсэн цалин дээр 50 хувийн нэмэгдэл олгохоор болсон байдаг. Хэрэгжиж эхлээгүй уг тушаалыг одоогийн эрүүл мэндийн сайд цуцласнаас болж дээрх асуудал үүссэн юм.
Түүнчлэн өнгөрсөн хавар улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ажилласан ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад олгох илүү цагийн нэмэгдэл 125 сая төгрөгийг улсын төсвөөс хуваарилсан. Гэвч эмнэлгийн ажилчид 6 сарынхаа илүү цагийн хөлсийг одоог хүртэл аваагүй байгаа юм. Энэ асуудал дээр ч тодорхой шийдвэрүүдийг авахаар болсон ажээ.
Дэлгэрэнгүйг аравдугаар сарын 14-ний “Цагийн хүрд”-ээс үзээрэй.
| Эмч, сувилагчдын цалин урамшууллыг хасахгүй | ||
| Үзсэн: 341 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.