Шууд Chart

“Хэн нь хэн бэ” төслийг хэрэгжүүлнэ

2015-10-15 12:21:58

"Өнөөдөр” сонин, “Royal media” групп, Zindaa.mn сайт хамтран “Хэн нь хэн бэ” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн зорилго нь хэн нэгнийг шилдгээр зарлаж тунхаглах бус сонгуулийн мэдээллийг хүртээмжтэй, бүрэн дүүрэн хүргэх, нэр дэвшигчдийг иргэдийн өмнө тэгш эрхтэйгээр таницуулж, иргэд өөрсдийн үзэл бодлоор сонголтоо хийхэд туслах зорилготой юм байна.

Төсөл хэрэгжих хугацаанд улсын их хурлын 26 тойрог, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 30 тойргоос өдөр бүр нэгийг нь онцлон “Өнөөдөр” сонин, mongolnews.mn, zindaa.мн сайт, “Royal” телевизээр олон нийтэд хүргэх юм.  Түүнчлэн сонгууль 2016.зиндаа.мн цахим хуудсанд улсын их хурал болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд горилогчийн нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулжээ. Иргэд сонгосон хүн рүүгээ хандсанаар түүний мөрийн хөтөлбөр, хувь хүний амьдралын замнал, сонирхолтой мэдээлэлтэй танилцах боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хэн нь хэн бэ” төслийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй