Манай улс 2016 онд 128 мянган тонн мах экспортлохоор төлөвлөсөн. Энэ оны эхний 9 сарын байдлаар 1.7 мянган тонныг экспортложээ. Экспортод гаргасан махны дийлэнх нь бод малын мах. Цаашид бод биш, бог малын махыг түлхүү экспортлох шаардлага байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байна.
Тухайлбал, Баянхонгор аймаг 4 сая гаруй толгой малтай. Нийт мал сүргийн 60-иас илүү хувийг ямаан сүрэг эзэлдэг. Энэ жил зуд турхантай хэцүүхэн өвөл болох сургаар малчид малаа нядлах нь ихэсч зах зээлд махны үнэ хямдарч байгаа. Дотоодын зах зээл 10 сая толгой малын махыг шингээж чадна. Харин гадагш нь экспортлохгүйгээр махны зах зээлийг тэлэх боломжгүй юм. Тэр дундаа бог малыг түлхүү экспортод гаргая гэх саналыг орон нутгийнхан хэлж байна.
Энэ жилийн хувьд манай улсаас мах авдаг БНХАУ, ОХУ адууны мах авах сонирхол их байна. Цаашид бод, бог гэлтгүй чанарын шаардлага, хорио цээрийн дэглэм алдагдаагүй л бол ямар ч малын мах экспортлох боломж бий гэж салбарын яамнаас мэдээллээ. Түүнчлэн энэ жил махны экспортыг дэмжихэд Хөгжлийн банкнаас 100 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан гаргахаар төлөвлөжээ.
| Орон нутгийнхан бод биш бог малын махыг түлхүү экспортлох сонирхолтой байна | ||
| Үзсэн: 335 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.