Шууд Chart

Монгол циркчин дэлхийн дээд амжилтыг эвджээ

2015-10-15 12:45:53

Циркийн агаарын үзүүлбэрт монгол эмэгтэй дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Тэрбээр агаарт гурав эргэж, дөрвөн метрийн өндөр сандал дээр гарчээ. Ийм үзүүлбэрийг эмэгтэй циркчин анх удаа хийснийг Монголын үндэсний циркийн багийнхан хэлж байна.

Манай циркчдийн хувьд түрүүлэхэд хоёр оноогоор дутжээ. Түүнчлэн манай циркчид тэмцээнд хамгийн хүнд үзүүлбэрүүдийг үзүүлж, монголчууд нугарахаас гадна агаарын үзүүлбэрүүдийг ч хийж чаддаг гэдгээ харуулсан байна.

БНХАУ-ын Хэбэй мужид болсон энэ тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Герман, Орос, Мексик, Канад, АНУ гээд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жүжигчид оролцдог наадам юм. Тэднээс хамгийн хүчирхэг, чадварлаг нь монголчууд байсныг олон улсын циркийн багийнхан онцолсон байна. Өнгөрсөн есдүгээр сард Оросын Москва хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд н.Номуунбаатар ахлагчтай Монголын циркчид оролцож, мөнгөн цомын эзэн болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол циркчин дэлхийн дээд амжилтыг эвджээ  
Үзсэн: 1772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-10-17 18:45
Улс цирк бариад өгмөөр юм даа ард түмэн бидэндээ. Аваргатайгаа булаацалдаад юүкэв.
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-10-15 13:49
Тэгэлгүй яахав дээ.Одоо тэнэг Дагваагаас циркийнхээ байрыг олж авах юмсан.
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-10-15 13:49
Манай Монголын цирк үеийн үед сайн байсан, Одоо төр засгаас нэгдсэн бодлого, дэмжлэг байхгүйгээс чадалтай гадаад руу гараад явсан, байгаа ганц циркийг нь АСА худалдаад авчихсан..........
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-10-15 13:49
Манай Монголын цирк үеийн үед сайн байсан, Одоо төр засгаас нэгдсэн бодлого, дэмжлэг байхгүйгээс чадалтай гадаад руу гараад явсан, байгаа ганц циркийг нь АСА худалдаад авчихсан..........

Бидэнтэй нэгдээрэй