Шууд Chart

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээг нэг ч өрхийн эмнэлэг авч эхлээгүй байна

2015-10-15 12:53:32

Хүний хамгийн чухал эд, эсийн өвчлөлийг тогтоодог шээсний дэлгэрэнгүй шинжилгээг Дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт л авдаг байсан. Харин өнгөрсөн сард өрхийн эмнэлгүүдэд энэ төрлийн шинжилгээг хийх боломжтой болсон юм. Гэвч өнөөдрийг хүртэл зарим иргэн үйлчилгээг авч чадахгүй байна. Учир нь өрхийн эмнэлгүүд энэ сарын 1-нээс иргэдийн шинжилгээг авч эхлэх байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч эмнэлэг энэ төхөөрөмжийг ашиглаагүй байна.

Уг нь нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгөх шээсний шинжилгээний хурдавчилсан оношлуурыг БНСУ-ын “Руйсанса” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлсэн билээ.

Энэхүү төхөөрөмж өдөрт 50 орчим хүнийг оношилж, 10 гаруй үзүүлэлтээр шинжилгээний хариуг гаргах хүчин чадалтай. Гэвч эмч, сувилагч нар тусгай лаборитори байхгүйгээс шинжилгээ авах боломжгүйд хүрчээ. Одоо оношлуурын тестийг нийлүүлэх шаардлагатай байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээг нэг ч өрхийн эмнэлэг авч эхлээгүй байна  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-10-15 14:48
аппрат өрхийн эмнэлгүүдэд бүрэн тараагдаагүй байгаа шүүдээ хуучин аппратай байсан эмнэлгүүд шинжилгээгээ хийж өдөрт 10-15 хүний шинжилгээ хийж л байна юун 7 хоногт 3 хүн жаахан үнэн бич лаборатор ямарч шаардлагагүй
202.131.244.xxx [202.131.244.xxx] 2015-10-15 13:29
өрхийн эмнэлэг долоо хоногт зөвхөн 3 хүнд шинжилгээ хийгээд бусад иргэдээ яах вэ

Бидэнтэй нэгдээрэй