Шууд Chart

АНУ Аюулгүйн зөвлөлд асуудлаа тавина

2015-10-15 14:11:35

Иран улс шинээр балластик пуужингийн туршилт хийсэн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэрэг боллоо хэмээн АНУ үзэж байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Эрнст мэдэгдлээ. Харин Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Марзие Афхам Имад пуужингийн туршилт хийсэн нь тус улсын олон улсын зуучлагчидтай байгуулсан гэрээтэй харшлахгүй, батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэхтэй л холбоотойг мэдэгдсэн байна.

Харин АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд энэ асуудлыг сөхөн тавьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тонер мэдэгдлээ. Тодруулбал, аюулгүйн зөвлөлөөр Иран улс олон улсын хамтын нийгэмлэгийн тогтоол шийдвэрийг зөрчсөн эсэхийг нь хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Тегеран шинэ балластик пуужингийн туршилтаа амжилттай хийснээ мэдээлсэн юм. Энэ нь газар, газар ангиллын Имад нэртэй алсын тусгал бүхий балластик пуужин байсныг Ираний батлан хамгаалахын сайд Хосейн Дехган мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Аюулгүйн зөвлөлд асуудлаа тавина  
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй