Шууд Chart

Ж.Шагжийн нээлтийг дэлхийн олон орон эмчилгээнд ашиглаж байна

2015-10-15 15:43:34

Профессор Ж.Шагжийн 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо. Одоогоос 25 жилийн өмнө түүний нээсэн хөхтөн амьтны бүдүүн гэдсэнд үүссэн дулааны энергийг зохицуулах нээлт нь өнөөдөр дэлхий даяар анагаах ухааны салбарт хэрэглэгдэж байна.

Бүдүүн гэдсэнд үүсдэг дулааны энергиэс хүний бие маш их хамааралтай байгааг профессор Жамбалын Шагж агсан 1970-аад онд нотолсон байна. Энэ энергийг зохицуулснаар олон төрлийн өвчинг илааршуулж, урьдчилан сэргийлэхээс гадна биеийн жингээ барих, булчингийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх гээд олон боломж байдаг аж. Энэ нээлтэд үндэслэж ОХУ-д олон төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн тухай өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын үеэр ОХУ-ын Буриад улсын академич Сергей Матвеевич Николаев хурлын үеэр хэлж байлаа.

Түүнчлэн Ж.Шагжийн нээлт бол олон өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн аргыг бий болгосон. Одоо бол ОХУ-аас гадна дэлхийн олон оронд эмчилгээ оношлогоонд түгээмэл хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбараас гадна сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны салбарт ч бүдүүн гэдэсний энергийг зохицуулах аргыг өргөнөөр нэвтрүүлж байгаа гэж салбарын эрдэмтэд хэлж байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ж.Шагжийн нээлтийг дэлхийн олон орон эмчилгээнд ашиглаж байна  
Үзсэн: 1665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй