Шууд Chart

Хот эзэнтэй боллоо

2013-09-12 11:21:05

НИТХ-н 09  сарын 04-ний 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/846 дугаар захирамжаар Нийслэлийн Хот тохижилтын газар НӨҮГ, “Улаанбаатар Зам Засвар Арчлалт” НӨҮГ, Усны Барилга байгууламж НӨҮГазруудыг  татан буулгаж, 09 сарын 09-ний өдөр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг байгууллаа.
Зорилго нэгтэй гурван байгууллагыг нэгтгэснээр төсвийн хөрөнгө хэмнэх, нийтийн эзэмшлийн зам талбайд нэг бодлогоор бүрэн цогц үйлчилгээ бүхий үйл ажиллагаа явуулж  хот 24 цагийн турш хариуцах эзэнтэй болж байгаа юм.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн гүйцэтгэх захирлаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга асан Д.Энхсайхан томилогдлоо.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Хот эзэнтэй боллоо   
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй