![](/uploads/201510/news/thumb/93e63738ea7d18c1e8acbbab9f448421_x3.jpg)
“Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудлын Ёслолын танхимд болно. Монголд анх удаа зохиогдож байгаагаа тус чуулганд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчид, эдийн засагчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцох аж.
Чуулган,
-“Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015”
-“Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүд”,
-“Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”,
-“Худалдааны бодлогоор үйлдвэрлэлийг дэмжих нь: Хүндрэл ба боломж”,
-“Аж үйлдвэрийн салбарын технологи ба хүний нөөц”,
-“Аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах боломж” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулна.
Чуулганы үеэр хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулгыг хийх бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрэхээр зорьж байгаа юм. “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган 2015"-ын үйл ажиллагааг МNB Үндэсний телевизээр болон олон нийтийн цахим хуудас MNB.mn өөрийн талбараар шууд дамжуулан хүргэнэ.
“Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” маргааш болно | ||
Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.