Өнөөдөр Баянгол дүүрэгт хоёр цэцэрлэг нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тодруулбал, 400 хүүхдийн ортой 57 дугаар цэцэрлэг болоод 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 157 дугаар цэцэрлэгийг өнөөдөр ашиглалтад оруулсан юм.
57 дугаар цэцэрлэгийн тухайд Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд хуучин барилгыг нь дахин ашиглах боломжгүй гэх шалтгаанаар нурааж байсан бол нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.5 тэрбум төгрөгөөр дахин барьж гүйцэтгэсэн нь энэ юм.
Харин 157 дугаар цэцэрлэгийн хувьд барилгаа өргөтгөж, шинээр хоёр бүлэг нээж байгаа. 75 хүүхдийн хүчин чадалтай тус хоёр ангийг 550 сая төгрөгийн төсвөөр баригдсан ажээ.

Дашрамд дурдхад Баянгол дүүргийн хувьд 2013 оноос хойш 7 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж, 2 цэцэрлэгт өргөтгөл хийсэн гээд нийт 23 цэцэрлэгт их засварын ажил гүйцэтгэжээ. Түүнчлэн дахин 3 цэцэрлэгийн барилгыг өргөтгөж, 3 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор нэмж ашиглалтад оруулах талаар төлөвлөж байгаа гэнэ.
| Баянгол дүүрэгт дахин хоёр цэцэрлэг нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 547 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.