Дэлхийн гар угаах өдрийг тохиолдуулан Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд сурагчдын дунд "Цэвэр гар" гар зургийн уралдааныг зарласан билээ. Нэгээс тавдугаар ангийн насны ангилалд Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 4-р ангийн сурагч Д.Батсайхан нэгдүгээр байр эзэлсэн байна. Хоёрдугаар байрт 24-р сургуулийн 3-р ангийн сурагч М.Билэгт, гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн 2-р ангийн сурагч Э.Баярсайхан оржээ. Харин 6-10-р ангийн сурагчдаас нэгдүгээр байрыг Хан-Уул дүүргийн 114-р сургуулийн 10-р ангийн сурагч Г.Өнөржаргал, хоёрдугаар байрыг Чингэлтэй дүүрэг 49-р сургуулийн 10-р ангийн сурагч И.Төгсжаргал, гуравдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч М.Оюунсувд нар эзэлсэн байна. Өнөөдөр "Хүүхдийн ордон"-д уралдаанд ирүүлсэн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан юм.
Уншигч танд тус үзэсгэлэнгийн бүтээлээс түүвэрлэн толилуулъя.
Б.Дулмаа
"Цэвэр гар" үзэсгэлэнгийн бүтээлээс... | ||
Үзсэн: 6969 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.