Шууд Chart

МУБИС-д энэ жил хамгийн олон оюутан элсчээ

2015-10-15 16:34:13

Дээд боловсролын сургалтын чанар муу, Сургалт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудын уялдаа холбоо, хангалтгүй байна. Их сургуулиудын бие даасан байдал, академик эрх чөлөө үгүйлэгдэж байна гэж төрөөс үзсэн тул дээд боловсролд шинэчлэл хийхээр болсон. Ингээд их, дээд сургуулиудын тоо эрс цөөрсөн, ихэнх төрийн өмчийн их сургуулиудын удирдлагын баг шинэчлэгдсэн, мөн сургуулиудын бүтцэд томоохон өөрчлөлтүүд орсон. Хамгийн гол нь сургалтын хөтөлбөрөө бүхэлд нь шинэчилж дуусаад байгааг мэргэжилтнүүд мэдээлдэг. Жишээлбэл, Монгол Улсын Боловсролын их сургуулийн хувьд хөтөлбөрөө бүрэн шинэчилсэн байна.

Хөтөлбөрийн шинэчлэл хийсэнтэй холбогдуулан сургуулийн эрх зүйн орчныг сайжруулах үүднээс 60 орчим журмыг шинэчилжээ. Мөн боловсролын салбарт дутагдаж байсан олон чиглэлээр шинээр элсэлт авсан байна. Ер нь энэ жилийн хувьд улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн тоо эрс цөөрсөн ч Монгол Улсын Боловсролын их сургууль 2500 оюутан шинээр элсүүлж, элсэгчдийн тоогоороо тэргүүлсэн байна. Мөн нийт оюутны 80 хувь нь тэтгэлэгт хамрагджээ.
Мэдээний дэлгэрэнгүйг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МУБИС-д энэ жил хамгийн олон оюутан элсчээ  
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй