Шууд Chart

Эдвард Сноуденийг эх орондоо ирэх хэрэггүй гэв

2015-10-15 16:44:11

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагын ажилтан асан Эдвард Сноуден эх орондоо эргэн ирэх хэрэггүй хэмээн Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байгаа Хиллари Клинтон халз мэтгэлцээний үеэр мэдэгдсэн байна. Мөн түүний өрсөлдөгчдийн нэг Берни Сандерс ч Сноуден нууцын зэрэглэлтэй мэдээллийг дэлгэсэн нь соён гэгээрүүлэх ач холбогдолтой байсан төдийгүй Ерөнхийлөгчөөр сонгогдвол үндэсний аюулгүй байдлын хөтөлбөрийг хаахаа амалсан ч түүнд хатуу хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Халз мэтгэлцээнд оролцсон бусад нэр дэвшигчид түүний дотор Линкольн Чейфи, Мартин О Мэлли нар ч Сноудений үйлдлийг хууль зөрчсөн, Америкчуудыг эрсдэлд оруулсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Америкийн ардчилсан намынхан Сноуденд ОХУ д үлдэхийг зөвлөлөө, түүнд өршөөл үзүүлж болохгүй гэсэн байр суурьтай байна гэдэг дүгнэлтийг ажиглагчид хийж байна. Харин олон нийт дунд явуулсан санал асуулгаар үндэсний аюулгүй байдлын агентлагийн нууц ажиллагааны тухай дэлгэсэн Сноуденийг Америкчуудын 55 хувь нь дэмжиж байгаа гэсэн дүн гарсныг хэвлэлүүд энэ үеэр сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эдвард Сноуденийг эх орондоо ирэх хэрэггүй гэв  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй