Шууд Chart

Компаниудын маргаанаас үүдэн зам засварын ажил зогсчээ

2015-10-16 10:28:39

Долоон буудал-Чингэлтэйн шинэ эцэс чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажил энэ оны наймдугаар сард эхэлсэн ч есдүгээр сард зогссон. Зам засварын ажлыг гүйцэтгэхээр тендерт оролцсон компаниуд хооронд маргаан үүссэн засварын ажлыг зогсоож, асуудлыг шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар бид сурвалжиллаа.

Долоон буудал-Чингэлтэйн шинэ эцэс чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажлын тендерт 10 гаруй компани орж "Экспресс зам" компани ялсан юм байна. Ингээд тус компани засварын ажлыг  эхлүүлсэн ч тэдэнтэй өрсөлдсөн "Гашуун гол" компани тендерийн үнэлгээний хороог шударга бусаар гүйцэтгэгч компанийг шалгаруулсан гэдэг үндэслэлээр асуудал үүсгэж, шүүхэд өгчээ. "Гашуун гол" компанийн нийслэлийн авто замын газраас тавигддаг шаардлагыг хангаагүй. Тухайлбал, техник хэрэгсэл дутуу байсан гэж НХААГ-ын дарга н.Идэрцогт ярилаа.

Өрсөлдөгч компаниудын хооронд маргаан үүсч, асуудал ийнхүү шүүхэд шилжсэн ч зам засварын ажил зогсох учиргүй байсныг НХААГ-ын дарга н.Идэрцогт тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс ажил зогсоох шийдвэр гаргах ёстой байтал шүүх биш нийслэлийн удирдлагууд өөрсдөө ажлыг зогсоосон гэж н.Идэрцогт мөн хэлсэн. Харин энэ хооронд иргэд  л хохирч байна. Замын голд ухагдсан нүх машин тэргийг нь эвдэж, харин зам дагуу ухагдсан том нүхэнд орой үдэш уначих гээд хүнд байгааг Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэд ярилаа.

Одоо ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй. Шүүхээс гарах шийдийг л хүлээж байгааг нийслэлийн авто замын газраас тодрууллаа. Өнөө, маргаашдаа амжаад хүлээгээд байгаа шийд нь гарч, ажил эхэллээ гэж тооцоход засварын ажлыг хийх ердөө сар хүрэхгүй хугацаа л үлдэж байна. Уг нь бол энэ хэсгийн 3.3 км замын засвар энэ сарын сүүлээр дуусах төлөвлөгөөтэй эхэлсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Компаниудын маргаанаас үүдэн зам засварын ажил зогсчээ  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-10-16 10:35
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, 00 душтэй, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1-2 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

Бидэнтэй нэгдээрэй