Шууд Chart

Ерөнхийлөгчийн жуух бичгийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагад гардуулав

2015-10-16 12:27:44

Монгол Улсын Их Хурлаас “Хараагүй, харааны бэрхшээлтэй эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээ”-г соёрхон баталсан тухай Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал ноён Франсис Гаррид Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардуулав.

Энэхүү гэрээнд Монгол Улс нэгдэн орсон нь манай улсад харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших бусад төрлийн бэрхшээлтэй хүмүүст тохиромжтой хэлбэрээр мэдлэг мэдээлэл олж авах, боловсрол эзэмших эрхээ эдлэх замыг нь нээлттэй болгож байгаагаараа чухал ач холбогдолтой болж буй юм.


Ерөнхийлөгчийн жуух бичгийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагад гардуулав  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй