Шууд Chart

Төсвийн зардлыг 15 хувиар бууруулсан гэв

2015-10-16 13:09:04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ерөнхий сайдад хандаж, зардал танах олон гарц байгааг сануулж байлаа. Бараа үйлчилгээний зардал, хөрөнгө оруулалтын зардал зэргийг сонгууль, тойрог гэж бодолгүйгээр, бодитой хэмнэлтүүд хийх ёстой. Тэрхүү хэмнэлтээ төсөв нэн шаардлагатай салбартаа зарцуулмаар байх юм гэдгийг онцолж байлаа.

Түүний асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тайлбар өгөхдөө"Төрийн байгууллагуудын төсвийн зардлыг 15 хувиар бууруулсан төсөв оруулж байгаа" гэлээ. Ийнхүү ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг гишүүд хэлэлцэж, асуулт асууж хариулт аван, мөн гишүүд санал хэлж байна.

Харин үдээс хойш Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно. Энэ удаад Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар мэдээлэл хийх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төсвийн зардлыг 15 хувиар бууруулсан гэв  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй