Манай улс гадны улс орнуудтай хийж байгаа гадаад худалдаа 90 гаруй хувийн алдагдалтай явж ирсэн. Бид гадаадад түүхий эдээ хямд өртгөөр худалдчихаад, эргээд эцсийн бүтээгдэхүүн өндөр өртгөөр авдаг. Мөн тэдгээр улс орнуудаас дандаа хуучин машин, хуучин хувцас зэрэг хуучин бараа бүтээгдэхүүн авч байна. Уг нь бид өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэйг өнөөдөр болж байгаа “Монголд үйлдвэрлэв-2015” Аж үйлдвэрийн чуулганд оролцогч “Буян” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан шүүмжиллээ.
Энэхүү чуулганы “Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл” сэдэвт салбар хуралдаанд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн удирдлагууд санал бодлоо илэрхийлж байгаа юм. Энэхүү чуулганаар хүнд хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлого, хөгжлийн гарц олохыг зорьж байгаа юм. Мөн аж үйлдвэржилтийг газарзүйн байрлалаар цаашид хэрхэн хөгжүүлэх талаар бодлого шийдвэрүүд гаргах юм байна.
Энэ үеэр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал, эдийн засагч Да.Ганболд ингэж ярилаа.
| Гадаад худалдааны алдагдал 90 хувьд хүрснийг форумд оролцогчид шүүмжиллээ | ||
| Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.