“Монголболгаргео” компанийн нөхөн сэргээлт хийсэн талбайд Хятадын хөрөнгө оруулалттай “Жинлиань” компани хууль бусаар олборлолт хийж байгааг эх сурвалж мэдээллээ. Энэ хууль бус олборлолт хийх явцад гурван ч хүний амь эрсэдсэн байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Монголболгаргео” компани мэдээлэл хийсэн юм.
Тэд хайгуулын өрөм байхгүй учир гар аргаар алт олборлогчдын ухсан нүхийг худалдан авч, олборлолт хийж байсан байна. "Жинлиань компани ““Монголболгаргео” компанийн харуул хамгаалалтыг хүчээр хөөж гарган, зориулалтын бус аргаар олборлолт хийж байжээ. Улмаар ухсан талбайдаа дор бүр нь нөхөн сэргээлт хийгээгүйгээс хүний амь эрсдлээ гэж тэд ярилаа.
| Хууль бус олборлолт хийх явцад гурван хүний амь эрсэджээ | ||
| Үзсэн: 518 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.