Шууд Chart

Европт ирж байгаа хууль бус цагаач, дүрвэгчдийн урсгалыг хязгаарлана

2015-10-16 15:18:49

Европын холбоо болон Туркийн удирдагчид сая Брюссель хотноо болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар Европт ирж байгаа хууль бус цагаач, дүрвэгчдийн урсгалыг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөөг хэлэлцэж тохиролцсон тухай Еврокомиссийн тэргүүн Жан-Клод Юнкер мэдээллээ. Үүний өмнө Сирийн 2 сая гаруй дүрвэгчийг хүлээн авсан Турк улс Европын холбоонд хандаж, дүрвэгчдийг хүлээн авах төвүүдийг тохижуулах үйл хэрэгт 3 тэрбум еврогийн тусламж үзүүлэхийг хүсчээ.

Мөн Турк улс Шенгений бүсийн хүрээнд Туркийн иргэдэд виз олгох журмыг хөнгөвчлөхийг бас хүссэн байна. Жан-Клод Юнкер, Анкарад тусламж үзүүлэх асуудлыг Европын холбооны гишүүн орны эрх баригчидтай ойрын хугацаанд ярьж тохирно. Харин визийн асуудал дээр журмыг хөнгөвчлөх ажлыг хурдавчилна гэж хэллээ. Гэхдээ ноён Юнкер, Шенгений орнуудад Туркийн иргэдийг визгүй нэвтрүүлэх асуудлыг Европыг зорьж байгаа дүрвэгч, цагаачдын урсгалыг тогтоон барих арга хэмжээ хэр үр дүнтэй болохтой уялдуулна гэдгийг онцолсон байна.

Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтад оролцогчид Турк улсыг Европын холбооны гишүүн болгох хүсэлтийг нь хэлэлцэх хугацааг сунжруулахгүй гэдгээ амлажээ. Мөн энэ уулзалтаар Европын хилийн асуудал эрхэлсэн “Фронтекс” агентлагийн бүрэн эрхийг өргөтгөх шийдвэр гаргасан байна. “Ойрын саруудад энэ агентлагийг үйл ажиллагааны өргөн цар хүрээтэй байгууллага болгоно. Тэдний гол үүрэг бол хууль бус цагаачдыг эх оронд нь буцаах явдал” гэдгийг ноён Туск хэллээ.

Энэ он гарснаас хойш 600 мянгаад цагаач, ихэвчлэн Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудаас ирсэн дүрвэгчид Европын холбооны хилийн гараад байгаа. Эдний ихэнх нь Турк, Грекээр дамжин ирсэн байдаг ч тэдний гол зорилго баруун Европын орнуудад очих явдал юм.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европт ирж байгаа хууль бус цагаач, дүрвэгчдийн урсгалыг хязгаарлана  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй