Шууд Chart

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна

2015-10-16 16:07:03

Өмнөд Солонгос, АНУ хоёр хамтарч байж БНАСАУ-д цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, өөрчлөлт шинэчлэл, ил тод байх замаар замнах ёстойг ятгах хэрэгтэй гэж АНУ-д айлчилж байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хатагтай Пак Кын Хэ мэдэгдлээ.

“Өмнөд Солонгос, Америкийн эвсэл Пхеньянд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, ганцаардлаас гарч, өөрчлөлт шинэчлэл хийж эхлэх үйл хэрэгт нь туслах хүчнийг тэргүүлэх ёстой” гэж Пак Кын Хэ Вашингтоны Стратеги болон олон улс судлалын хүрээлэнд үг хэлэхдээ цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн зун олон улсын зуучлагчдын оролцоотой холбогдох тохиролцоо байгуулсан Иран улсыг үлгэр жишээ болгосон байна.

Тэрбээр БНАСАУ-ын эрх баригчдад хандаж, өөрчлөлт шинэчлэл, ил тод байдлын хувьд Вьетнам болон Мьянмар улсаас үлгэр жишээ авахыг уриаллаа. Хатагтай Пак Кын Хэ Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаар хэлэхдээ, “Энэ бүс нутаг Умард Солонгосын зүгээс ямар нэгэн өдөөн хатгалт ирнэ гэдгээс болж салаа замын уулзварт ирээд байна” гэлээ.

Тэрбээр “өдөөн хатгалт” гэдэгт умардууд тив алгасагч баллистик пуужин харвах, эсвэл цөмийн туршилт хийж магадгүйг дурдлаа. Дээрээс нь БНАСАУ-ын Сансар судлалыг хөгжүүлэх үндэсний хорооны захирал өнгөрсөн есдүгээр сард, дэлхийн газрын гадаргыг ажиглах зориулалт бүхий хиймэл дагуул бүтээх ажил бараг дууссан тухай мэдээлж, энэ бол улс орны эдийн засгийг хөгжүүлэх ашиг сонирхол агуулсан хөтөлбөр гэдгийг хэлсэн юм. Олон улсын шинжээчид болохоор Пхеньян хиймэл дагуул хөөргөнө гэдгээр халхавчлан тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийхээр зэхэж байна гэж сэжиглэдэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй