Хятад, Умард Солонгос хоёр улсын худалдааны хамтарсан үзэсгэлэн-худалдаа зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэн Хятадын зүүн хойд хэсэгт болж байгаа, үзэсгэлэн-худалдаанд хоол хүнс, гутал хувцас, үнэт эдлэл үйлдвэрлэдэг Умард Солонгосын 100-аад компани оролцож, бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ.
Энэ арга хэмжээ 2012 оноос хойш Хятадын Ляонин мужийн Даньдун хотод жил бүр зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаа эмнэлгийн болон тамхи, тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд олны анхаарлыг их татаж байна.
| Хятад, Умард Солонгос хоёр хамтарсан үзэсгэлэн-худалдаа зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 472 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.