Шууд Chart

АНУ Камерунд цэрэг илгээнэ

2015-10-16 16:27:05

АНУ Исламын хэт даврагч "Боко Харам" бүлэглэлийн эсрэг ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Камерун улс руу зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ илгээхээр болсныг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. 300 орчим цэргээс бүрдэх энэ бие бүрэлдэхүүн Камеруны нутагт байлдааны бус агаараас тагнан турших, ажиглалт хийх, стратегийн гол байршлуудыг илрүүлэх зэрэг ажиллагаа явуулах юм байна.

Гэхдээ өөрийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах, хамгаалах зорилгоор эдгээр цэрэг зэвсэг авч явна хэмээн Барак Обама хэлсэн байна. Нигерийн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг Исламын зэвсэгт "Боко Харам" бүлэглэл тус улстай хиллэдэг Камерун, Чад улс руу халдлага дайралт хийх болсонтой холбогдуулан АНУ-ын илгээж байгаа эдгээр цэрэг цаашид шаардлагагүй болсон гэж үзэх хүртэл Камерунд байрлан, ажиллах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Камерунд цэрэг илгээнэ  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй