АНУ-д ажиллаж амьдарч, суралцаж байгаа монголчууд хөдөлмөрийн яармаг зохион байгууллаа. Тус улсад Монголын 1500 орчим залуус суралцаж байна. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголын оюутны холбоод санаачилж, АНУ дахь Монголчуудын хөдөлмөрийн яармагийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ арга хэмжээг АНУ дахь Монгол Улсын ЭСЯ, Хөдөлмөрийн Яам, Нийслэлийн Хөдөлмөрийн Газар, Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Хөдөлмөрийн яармагт 200 гаруй оюутан залуус, Монголын болон АНУ-ын мэдээлэл технологи, хөдөлмөр зуучийн 15 компани оролцсон байна.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн хөдөлмөрийн яармагт оролцсон оюутан, залуучууд эхний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил, ажлын байр, Монголдоо хэрхэн ажлын гараагаа эхлэх талаарх бодит мэдээллийг холбогдох газраас авсан байна. Үүнээс гадна, ажил олгогч компаниудтай оюутнууд ганцаарчилсан уулзалт, ажлын ярилцлага хийсэн байна.
Ийнхүү АНУ дахь монголчуудын хөдөлмөрийн яармаг хоёр дахь жилдээ амжилттай боллоо. Тус яармагийг зохион байгуулагчдын хийсэн судалгаагаар 2016 оны төсөөллөөр АНУ-д суралцаж төгссөн оюутнуудын 10 хувь, Монголд ажиллаж байгаа 38 хувь АНУ-д ажиллаж байгаа судалгааг гаргажээ. Хөдөлмөрийн яармагийг тасралтгүй зохион байгуулснаар 2024 он гэхэд АНУ-д суралцаж байгаа монгол оюутнуудын 64 хувийг Монголд ажиллах сонирхолтой болгоно гэж тооцож байна.
| Америк дахь монголчуудын хөдөлмөрийн яармаг боллоо | ||
| Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.