Өчигдөр Нислэгийн өмнөх зорчигчдын шалгалтыг хариуцдаг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны компьютерийн систем гацсанаас Америк даяар хэдэн арван нислэг саатжээ. Хил, гаалийн хяналтын системийн ажиллагаанд доголдол гарсан талаар Вашингтоны олон улсын хамгийн том нисэх буудлын удирдлага мэдээлсэн байна. Энэхүү нисэх буудлын төлөөлөгчийн “Би-Би-Си” агентлагт ярьснаар бол компьютерүүд нь гацсаны улмаас зорчигчдын шалгалтыг гар ажиллагааны горимоор үргэлжлүүлжээ.
Мөн Нью-Йорк, Бостон, Даллас, Хойд Каролин, Балтиморын нисэх буудлуудад асуудал үүссэн гэдгийг Эн-Би-Си телевиз мэдээлсэн байна. Нислэг нь саатаж, нисэх буудлууд дээр олон цагаар урт дараалалд зогсож байгаа жуулчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан гомдол, уур бухимдлаа илэрхийлж байжээ.
Сүүлд ирсэн мэдээгээр компьютерийн систем цаг хагасын турш гацаж доголдсоны эцэст засагдсан, одоо нисэх буудлууд аажим аажмаар хэвийн ажиллагаандаа орж байгаа юм байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам энэ нөхцөл байдалд одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна.
| АНУ даяар нислэг саатжээ | ||
| Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.