Шууд Chart

БНСУ, БНХАУ, Япон цахим аюулгүй байдлын асуудлаар хуралдав

2015-10-16 16:38:01

Өнөөдөр Өмнөд Солонгос, Япон, Хятадын цахим аюулгүй байдлын салбарт хамтран ажиллахад чиглэсэн гурван талт яриа хэлэлцээ зохион байгуулжээ. Сөүлд болсон энэхүү яриа хэлэлцээгээр төлөөлөгчид цахим аюулгүй байдлын аливаа асуудлаар баримтлах тус гурван улсын бодлого, түүнчлэн олон улсын дүрэм журмын талаар хэлэлцэж, цахим гэмт хэрэг, халдлага терроризмтой тэмцэхэд харилцан итгэлцлээ нэмэх, илүү идэвхтэй хамтран ажиллах тухай хөндөн ярилцсан байна.

Гурван улс энэ асуудлаарх анхны яриа хэлэлцээг өнгөрсөн онд Бээжинд зохион байгуулж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ, БНХАУ, Япон цахим аюулгүй байдлын асуудлаар хуралдав   
Үзсэн: 446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй