Өмнөговь аймгийн хонины үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймгаас 100 хуцыг Өмнөговийн малчдад өгсөн байна. Дорнод аймгийн Барга, Үзэмчин үүлдрийн эдгээр хуцыг тус аймгийн 15 сумын мал бүхий 50 багт хүлээлгэн өгч байна. Энэ үүлдрийн онцлог нь мах, өөхний ашиг шим нь давуу хөгжсөн, байгалийн өвөрмөц нөхцөлд зохицох, бэлчээр ашиглах болон төлөрхөг чанар сайтай юм. Мах, өөхний чиглэлийн Барга, Үзэмчин үүлдрийг хонийг 1990 онд омгоор баталсан бөгөөд уг хонинд явуулсан судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үндэслэн ХХААХҮЯ-ын Сайдын 2012 оны 126 дугаар тушаалаар бие даасан үүлдэр болон баталгаажуулжээ.
Барга, Үзэмчин үүлдрийн хонь нь тал нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд сайн зохицсон, чийрэг бие цогцостой, цээж гүн, өндөрдүү биетэй, отоггүй сүүлтэй, мах өөхөн ашиг шим давуу хөгжсөн байдаг. Нас бие гүйцсэн хуцнаас 1.2 кг, төлгөн хуцнаас 1.1 кг, эм хониноос 1.2 кг, охин төлөгнөөс 1 кг ноос авдаг байна. Харин эр шүдлэн хонины жин 47.1 кг, гулуузны жин 22.2 кг, махны гарц 47.1 хувь бөгөөд өвчин эмгэгт тэсвэртэй юм. Намар цагт үржлийн хуц 77-82, төлгөн хуц 51.1-59, үржлийн эм хонь 57.7-61.6 кг буюу хаврын жингээ намар 20-33 хувь хүртэл нэмэгдүүлдэг юм байна. Хэвийн жилүүдэд энэ үүлдрийн хонины хорогдол 0.2-0.4 хувь байдаг гэнэ.
| Дорнодоос 100 хуц Өмнөговь аймгийн малчдад өгчээ | ||
| Үзсэн: 1971 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.