Өмнөговь аймгийн төвөөс холгүй орших Хаяа голын тохойд 6.2 га жимс жимсгэний бут үржүүлгийн талбай бий. Энд 14 төрлийн жимс, хамгаалалтын 6 төрлийн мод, 6 төрлийн гоёлын мод нийт 3000 шахам мод ургадаг банйа. Энэ бол тус аймгийн Ерөнхий аграномич, ахмад тариаланч А.Оюунтуяагийн 24 жилийн хөдөлмөр зүтгэлийн үр шимээр буй болсон ногоон бүс юм.
Анх 0.1 га талбайтай, 4 мод ургасны 3 нь үхэжсэн мод байлаа хэмээн ахмад тариаланч эргэн дурслаа. Тэрбээр 1992 оноос эхлэн тасралтгүйгээр хөдөлмөрлөж, 2000 оноос талбайн хамгаалалтын моддыг тарьж эхэлжээ. Улмаар талбайгаа хүний нүдэнд өртөхүйц сайхан болгож, аймгийн аграномич хүн байна даа, гадна дотроос хүн ирэхэд үзүүлэх туршилттай, тэр дундаа амжилт гаргасан зүйлстэй байя гэж эргэж буцалтгүй шийдсэн байна.
Сурвалжлагын дэлгэрэнгүйг “Монголын мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
| Өмнөговь аймаг “Гүзээлзгэнэ” төсөл хэрэгжүүлж байна | ||
| Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.