Шууд Chart

Архангай аймгаас 18 залуу өөрийн хүсэлтээр цэргийн албанд мордлоо

2015-10-16 16:58:20

Архангай аймагт өөрийн хүсэлтээр цэргийн алба хаах хүсэл сонирхолтой залуучуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2015 оны II ээлжийн цэрэг татлагаар татагдвал зохих хяналтын тооноос илүү иргэд хугацаат цэргийн албанд мордож байна. Эр цэргийн албанд мордож эх орон дархан хилээ хамгаалах үндсэн үүргээ биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуучуудын тоо Архангай аймагт нэмэгдэж байгаа сайхан мэдээ байна.

Зөвхөн өөрийн хүсэлтээр цэрэгт явах зорилготой 18 залуу энэ оны II ээлжийн цэрэг татлагад тэнцэн хуваарилагджээ. Түүнчлэн БХЯ-аас өгсөн чиг үүргийн дагуу орон нутагт хуваарилдаг хяналтын тооноосоо давуулан цэргийн насны залуусаа илгээж байгаа аж.

Чухам хэчнээн залуус цэргийн албанд мордсоныг улсын нууц хэмээн чандалдаг юм байна. Үндсэн хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхээр  яваа цог золбоотой залуусыг өнөөдөр эцэг эх, үр хүүхэд, хань ижил нь төдийгүй орон нутгийн удирдлагууд амжилт хүсэн үдэж мордуулсан юм.

Архангай аймгаас татагдсан цэргүүд Өвөрхангай, Эрдэнэт болоод хилийн цэргийн анги руу хуваарилагдан очдог байна. Аймгийн удирдлагууд бүс нутгийнхаа цэргийн насны залуусыг барилга, инженер, экологийн чиглэлээр төрөлжүүлэн сургах зорилготой цэргийн ангийг байгуулах хөтөлбөрийг Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд энэ асуудал шийдэгдсэнээр мэргэжилтэй, дадлага туршлагатай цэргүүд халагдаж гарах боломжтойг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат  онцолж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архангай аймгаас 18 залуу өөрийн хүсэлтээр цэргийн албанд мордлоо  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй